ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түтгэлзүүлээд байгаа билээ. Тэгвэл Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн тамгаа аваад зугтсан гэх мэдээллийг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар өнгөрсөн мягмар гарагт мэдээлсэн.
Н.Түвшинбаярыг тамга аваад Булган явсан гэх мэдээлэл байсан бөгөөд тэрбээр МҮОХ-ны удирдлагад тамгыг нь буцааж өгнө хэмээн утсаар мэдэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцааж өгчээ. Улмаар албан үүргээ албан ёсоор хүлээлгэж өгөхөөр болжээ.