Вакцинжуултын явцад дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй олджээ

  • 0
  • 81
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Энэтхэгийн эмч нар дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйг олов. Эмч нар Барамул хотоор явуулын цэгээр тарилга хийж яваад нэгэн байранд 124 настай Рехти Бегум гэдэг эмэгтэйтэй тааралджээ. Эмэгтэй тэдэнд насаа нотолсон баримт бичиг үзүүлсэн аж. Түүний үзүүлсэн 1910 оны хүнсний картанд насыг нь 13 гэж бичсэн байв. Үүнд албан ёсны баталгаа байхгүй ч эмч нар үнэн гэж үзэж буй.

Санамсаргүйгээр олдсон Рехти Бегум 2018 оноос  дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тооцогдох болсон япон эмэгтэй Канэ Танакигаас зургаан насаар эгч болж таарч байна. Түүнчлэн дэлхийд амьдарч байсан хамгийн өндөр настан гэж тооцогддог, 122 насандаа таалал төгссөн франц эмэгтэй Жанна Кальманаас хүртэл эгч болж таарлаа.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх