Олон хүний амийг аварсан тэсрэх бөмбөг илрүүлэгч хулгана тэтгэвэртээ гарчээ

  • 0
  • 102
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Камбожи улсад газарт булсан тэсвэр бөмбөг илрүүлдэг Магава хулгана таван жилийн турш ажилласны эцэст тэтгэвэртээ гарч байгааг Бельгийн “APOPO” байгууллага мэдэгджээ. 1970-аад оны үед Камбож улсын нутаг дэвсгэр дор нийт 4-6 сая гаруй тэсрэх бөмбөг булагдсан байдаг. Үүнээс 3 сая гаруйг нь өнөө хэр илрүүлээгүй бөгөөд, одоо ч тэсрэх эрсдэлтэй аж. Эдгээр тэсрэх бөмбөгнүүдээс болж 64 мянган хүн нас барж, 40 мянган хүн тахир дутуу болж хохирсон юм.

Тэгвэл Магава хулгана газарт булсан тэсрэх бөмбөгийг үнэрлэн олж чаддаг байна. Магава тэсрэх бөмбөг хийхэд ашиглагддаг химийн бодисыг үнэрлээд таньдаг гэнэ. Магаваг Бельгийн “APOPO” байгууллага бэлтгэсэн бөгөөд хулгана өнгөрсөн таван жилийн турш 39 тэсрэх бөмбөг, 28 тэсэрч болзошгүй цэргийн хэрэгсэл олж 141’000 м2 газрыг аюулгүй болгожээ.

Ийм төрлийн тэсрэх бөмбөгний дээр ямар нэг хүн гишгэвэл шууд л дэлбэрэх аюултай. Гэхдээ Магава аюулд өртөхгүй, учир нь тэр хэтэрхий хөнгөн. Магаваг өнгөрсөн есдүгээр сарын 25-нд Камбожийн Засгийн газраас одон медалиар шагнасан. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх