ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Өчигдөр буюу энэ сарын 5-ны 23 цагийн орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 20 гаруй машиныг мөргөсөн хэрэг гарлаа. Тодруулбал, БГД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт буюу 3-р хорооллын 13-р байрны гадаах зогсоолд байсан 20 гаруй машиныг Приус-30 машинтай согтуу жолооч мөргөсөн байна. Хэрэг гарахад тус газар ойрхон байсан иргэд чимээ гармагц сонсон ирснээр согтуу жолоочийг зугтах гэж оролдох үед барижээ.
Оршин суугчид цагдаа дуудан өөрийгөө хянах чадварүй болсон согтуу жолоочийг эрүүлжүүлэхэд өгсөн байна. Одоогоор машинаа мөргүүлсэн иргэд үнэлгээний байгууллагаар хохирлоо тогтоолгон шүүхэд хандлаа.