Түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу нь 48 цагийн хугацаанд хүчинтэй

  • 0
  • 128
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг  9.00-12.00 цагийн хооронд ажиллаж байна.

 

Тодруулбал,

  • Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг,
  • Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг,
  • Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг,
  • Баянзүрх дүүрэг- “Тэнгэр" худалдааны төвийн гадна талбай,
  • Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин" агуулах худалдааны гадна талбай,
  • Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд шинжилгээний цэг ажиллана.

Иргэдийн хүсэлтээр коронавируст халдвар илрүүлэх антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээг зургадугаар сарын 3-наас шинжилгээний цэгүүдээр авч эхэлсэн бол PCR шинжилгээг зөвхөн ойрын хавьтал болсон иргэдээс авна. Шинжилгээ авах цэгүүдийн байршилд өөрчлөлт ороогүй.

 

Түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу нь 48 цагийн хугацаанд хүчинтэй. Хөдөө, орон нутаг зорчих иргэд тухайн аймгийнхаа Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино. Мөн орон нутагт зорчиж байгаа 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх