Ирина Шейк, Брэдли Купер нар өдрийг хамт өнгөрүүлжээ

  • 0
  • 81
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Супер модель Ирина Шейк, жүжигчин Брэдли Купер нар салсан ч охиноо хамтран өсгөдөг. Тэд саяхан дөрвөн настай охинтойгоо хамт өдрийг өнгөрүүлж буй нь гэрэл зурагчдын дуранд өртөхдөө яг л аз жаргалтай гэр бүл шиг харагдаж байсан.

Брэдли Ирина руу дулаахан харц илгээж байгаа нь хосууд салсан ч бие биедээ хүндэтгэлтэй хандаж болдгийг харуулж байна хэмээн фэнүүд нь дүгнэхийн сацуу эргээд нийлээсэй гэж хүсжээ.

Тэд охиныхоо найзын төрсөн өдөрт хамт очихоор тохиролцсон байсан нь энэ аж. Найзынхаа төрсөн өдөрт аав, ээж хоёртойгоо хамт очсон Лея охин сэтгэл хангалуун инээсээр гарч ирсэн байна.

Хосууд салсан ч Лея охин гэр бүлийн бүтэн хайраар өсөж байна гэж хүмүүс дүгнэдэг.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх