Зөвхөн хүүтэй ээж нарт зориулав: Цаг хугацааны эрхэнд хүү тань нэг л өдөр том хүн болно. Харин тэр үед нь та…

  • 0
  • 103
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ээж байх мэдрэмжийг мэдэрсэн эмэгтэй хүн – ямар чухал үүрэг гүйцэтгэх болж байгаагаа ухаардаг – ЭХ ХҮН болох. Энэ мөчийг юутай ч зүйрлүүлшгүй. Аливаа зүйл нэг байрандаа байхгүйн адил хүүхдүүд өсөж том болцгоох тул эцэг эхчүүд хүссэн, хүсээгүй тэднийгээ амьдралын их давлагаанд тавьж бие даалган сэлүүлэхээс өөр аргагүйд хүрдэг. Хүүтэй ээжүүдийг ирээдүйд юу хүлээж байна вэ, тэд юунд бэлэн байх ёстой вэ? Насны эцэст орь ганцаар чемодан дүүрэн цөхөрсөн итгэлтэй зогсож хоцрохгүйн тулд мөн уут дүүрэн хэнд ч хэрэггүй халамж тээж явахгүй тулд та өөрийгөө бэлдээрэй. Хүүтэй ээж нарыг та хөндлөнгөөс нэг ажиглаарай (таны урьд өмнө мэдэрч байсан болгон одоо эргэн дурсагдах тул нулимс унагаах дуртай хүмүүс уншихгүй байсан нь дээр, энд байгаа үг болгоноос та өөрийгөө олж харна). Дэлгүүрт орохоороо тэнгэрийн хөх өнгөтэй малгай, комбинзон барьж авна. Хүү төрлөө, бяцхан үрээ үнэрлэж, үнсэж, зөөлөн хацрыг нь илнэ. Дараа нь туулай – муужгай – чонын хувцас оёж өгнө, цэцэрлэгт хүргэнэ – нулимсаа арчина, шархлуулсан өвдөг дээр нь йод түрхэнэ, хүү ямар нэгэн халдварт өвчин туссан бол шөнийн турш орных нь хажууд ажиглаж хононо. Орой унтахад нь дуртай үлгэрийг нь уншиж өгөхөө бас мартахгүй, замд гарахад нь хацар дээр үнсэнэ, “ээж ээ, би ийм юм авмаар байна” гээд ээж нарын аз жаргал дуусахгүй.

Эргэж харахын завдалгүй л хүү тань нэгдүгээр ангийн сурагч болоод сурагчийн ширээний ард сууна – таны шинэ өглөө хичээл цүнхэнд хийхээс эхэлдэг болжээ. Хонх дуугарч хичээл тарахад багшийн зүгээс танд гомдол ирнэ: “Хүүгээ зөв хүмүүжүүлээч ээ, хажуугаар өнгөрч байгаа хүнийг амар тайван явуулахгүй юм”. Та өөрийнхөө чадлаар хийсээр, хүмүүжүүлсээр, юу нь болох, юу нь болохгүйг өөрийнхөө үлгэр жишээгээр харуулсаар л, хүчтэй, эр зоригтой бас ухаантай байх ёстой, бусдыг гомдоож болохгүйг ч ойлгуулсаар л… Эцэг эхийн хурал дээр нүүр улайна, учир битүүлгээр алга болсон дэвтэр болгоныг өршөөсөөр л, спортын тэмцээн уралдаанд гаргасан амжилтад нь баярлана, хөршийн хөгшин “Чиний л хүү буруутай, тэр л эхлүүлсэн” гэж буруутгах үг болгонд толгойгоо дуугүй дохисоор л… Хүү өдрөөр биш цагаар өсөж байгааг та гэнэт ухаарна, таны сонгон авч байгаа хувцас болгон багадаад эхэлж байгааг та нэг л өдөр ухаарна. Хүү том болох тусам өөрийнхөө хичээл сурлагын тухай ярих нь багасна, хаа нэгтэй найз нартайгаа алга болно. Анхных нь хайрыг – дааврын өөрчлөлттэй холбоотой гэж та өөртөө итгүүлнэ. Хажуу байрны охин таны охинд огт тохирохгүй гэж та бодно, өсвөр насныхны сонирхол төдий та хүлээн авна. Цаг хугацаа ниссээр, та одоо цэнхэр өнгийн комбинзон сонгохоо больсон, жинхэнэ эр хүний костюм хараад зогсож байна, төсгөлтийн баяр, сургууль төгссөний гэрчилгээ гардан авахад нь нулимсаа залгиад л, элсэлтийн шалгалтын үеэр хүүтэйгээ зэрэгцэн хоёр талд нойргүй хоноод л. Гэнэт л нэг өдөр танай гэрт нэг бүсгүй орж ирнэ, орж ирэх бүсгүйчүүд өөрчлөгдсөөр л, эхлээд нэрийг нь тогтоодог байсан бол сүүлдээ нэрийг нь асуухаа ч болино.

Хүүгийн нэг ангийн оюутан охин эгээтэй л ГЭРТЭЭ байгаа юм шиг ТАНЫ хөргөгчийг уудлан ТАНАЙ гэр бүлийн бүрэн эрхт нэг гишүүн болсон мэт аашлах болж. Та уурлана, бухимдана, шүдээ зуугаад л тэвчээд байна. Тэр охины бодлоор таны хүүдээ сонгож худалдаж авч өгсөн цамц ёстой “хогийн” – та харилцаа болон амьдралд юу ч ойлгодоггүй болж хувирна. Нэгэн сайхан нартай өдөр таны хүү тантай цуг амьдрахгүй болсноо мэдэгдэнэ, найз бүсгүй дээрээ нүүж очихоор шийдсэн, тэдний харилцаа шинэ шатанд гарсан. Таны хүү ТҮҮНИЙ шөлийг уудаг болсон, ТҮҮНИЙ үгэнд орно, амралтын өдрөөр ТҮҮНИЙ ээжийнд зочилж очно, ТҮҮНИЙ л сонгосон хувцсыг өмсөж эхэлнэ. Хүү утсаар залгавал бараг л баяр наадам тохиож байх шиг, харин зочилж ирэх нь өдрийн од шиг ховор тохиолдол болно. Тэд хуримын цэсээ сонгож байна, гэр бүлийн нэг төсөвтэй болж. Цаашаа бүгд нэг найруулгаар явна: хурим, ач зээ нар, хайр халамж… Эзгүй хоцорсон хүүгийнхээ өрөөнд ороод хуучин тоглоом, эвдэрхий Play Station, таны өмнөөс инээмсэглэн харах долоон настай хүүгийн зураг – энэ бүгдийг хараад та түүний хувьд нэгдүгээр хүн байхаа больсныг ухаарна. Та одоо түүний амьдралд хоёрдугаар эмэгтэй болжээ. За ингээд, хэдий гутамшигтай санагдах хэдий ч энэ болгонтой эвлэрч хүлээж авахаас өөр аргагүй, энэ бол бодит амьдрал. Та өөрөө ч гэсэн хэзээ ч юм урьд өмнө тэр л “өөриймсөг охин” байж тэвчээрийг нь барж л байсныг (эхээс нь хүүг нь салгасан) мартаж болохгүй. Ухаарал өгөх нэгэн зүйр цэцэн үг байдгийг битгий мартаарай: “Хүүхэд – таны гэрт ирсэн зочин: хооллож ундал, хүмүүжүүл тэгээд тавьж явуул”. Тэнэг байсан ч хооллож ундалчихна, хүмүүжүүлэх – арай илүү хэцүү, харин хайртай хүүгээ тавьж явуулах тухайд – маш хүнд даалгаварт тооцогдоно. Хүүгээ тайван явуулж чадаж байвал – эцэг эхийн хайр дээд зэргээр илэрч байгаан шинж. Хүүтэй ээж нарт бүгдэд анхааруулах нь: нэг л өдөр таны хүү ямар нэгэн охин дагаад яваад өгөхөд нь бэлэн бай. Энэ бол хууль, энэ хуулийн эсрэг хэн ч яваагүй. Эхийн хайрын гол зорилго – далд гомдолгүй, шинэ амьдралд нь саад болохооргүйгээр хүүгээ тавьж явуулахад оршино.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх