Ховд аймагт эндсэн эхийн шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ

  • 0
  • 90
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Ховд аймгийн Булган сумын Эрүүл мэндийн төвд эх, нярай эндсэн харамсалтай хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-нд гарсан. Эргэн сануулбал, талийгаач 33 настай Э нь амаржихаар сумынхаа эмнэлэгт очоод, эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж үрийнхээ хамт амиа алдсан билээ. Нас барсан эхийн шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ. Харин нярайн дүгнэлт гараагүй байгаа аж. Шинжилгээний дүгнэлийн Ховд.мн сайтад ийнхүү мэдээлжээ.

  • Төрөлтийн үеийн хүчлэгдсэн умайн доод сегментийн бүрэн бус урагдлын улмаас умайгаас цочмог их хэмжээний цус алдаж, цус алдалтын шокоор нас барсан.
  • Талийгаач Э-г хүлээн авсан болон төрөлт удирдсан эмч нар эхийг хянаагүй, эх барихын ужиг дурьдатгалтай,  хожуу хордлоготой бүхий кесар мэс заслын заалттай эхийн төрөлтийг буруу удирдаж төрөх замаар хүчлэн төрүүлснээс умай урагдаж цус алдан эх эндэхэд хүргэсэн. Мөн умайн урагдлыг яаралтай оношилж, мэс засал эмчилгээг шийдвэрлэх арга хэмжээг аваагүй.
  • Мөн талийгаачийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр үзүүлэх үед эхийн биеийн байдлыг үнэлж, цаашид авах арга хэмжээг шийдвэрлээгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх