Д.Цэрэндагва : Уламжлалтын эм уусан хүмүүсийн 92%-д нь зовуурь арилсан

  • 0
  • 122
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн зөвлөлийн даргаерөнхий мэргэжилтэнАШУҮИС-ийн МАУОУС-ийн дотор өвчин судлалын тэнхимийн профессор Д.Цэрэндагва "Уламжлалт анагаах ухаан ба ковидын эмчилгээ" сэдвээр ярилаа. Тэрбээр "Хүн төрөлхтөнд аюул учруулж байгаа дөрвөн үндсэн шалтгаан байдаг гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Халдварт өвчин, цаг бусын үхэл, сэтгэцийн эмгэг, хүмүүсийн хоорондын харилцааны хор нь өвчин эмгэг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог. Ковидоор хөнгөн хэлбэрээр өвчлөөд эдгэрсэн ч тухайн өвчин цаашдаа архагшиж, хүний биед ямар нэгэн нөлөө үзүүлнэ. Ковидын үед уламжлалт анагаах ухааны эмчилгээг хийнэ гэсэн заавар гарсан. Уламжлалтын эм уусан хүмүүсийн 92 хувьд нь зовуурь шаналгаа арилсан. Цус шингэрч, цусны бүлэн үүсэхээс нь сэргийлж, амьсгалын зам чөлөөлөгдөх зэргээр уламжлалтын эмүүдийн үр дүн гарна" гэлээ.

Уламжлалт анагаах ухааны эмийг хэрэглэхдээ заавал эмчийн зааврын дагуу хэрэглэх аж. Уламжлалт анагаах ухааны тан нь эм учир дур мэдэн авч ууж болохгүй. Уламжлалт анагаах ухаанд биеийг нь эмчлэхээс гадна сэтгэлийг нь эмчилж, дархлааг нь дэмждэг гэлээ. 

Ковидын халдварыг гэрээр эмчлэх заавар зөвлөмж гарснаар хүмүүс уламжлалтын эмийг урьдчилан сэргийлэх зорилгоор ч хэрэглэх болжээ. Харин заавал харьяа дүүрэг, хорооны эмчдээ хандаж, зааврын дагуу хэрэглэхгүй бол хор болдог гэдгийг ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн, АШУҮИС-ийн МАУОУС-ийн дотор өвчин судлалын тэнхимийн профессор Д.Цэрэндагва хэлж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх