Г.Хандармаа | МИНИЙ НЭГ ӨДӨР

  • 0
  • 163
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

eNAM аппликейшн-ы эрхлэн гаргадаг "Миний нэг өдөр" ярилцлагадаа Монгол Ардын Намын Баянзүрх дүүргийн Ахмадын холбооны тэргүүлэгч, дүүргийнхээ НАМЭХ-ны тэргүүлэгчээр ажиллаж байсан, одоо Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүлэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Г.Хандармаа эгчийгээ онцолж байна. 
 
Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар 10 жилд 1972 оноос эхлэн багшлахдаа олон арван шавь төрүүлсэн ба Намын дарга У.Хүрэлсүхийн ахлах ангийн багш нь байжээ.

Овог нэр: Гончигийн Хандармаа

Байршил: Монгол, Улаанбаатар

Албан тушаал: Монгол Ардын Намын Ахмадын холбооны нарийн бичгийн дарга, тэргүүлэгч

1. ТА АЖЛЫН НЭГ ӨДРӨӨ ХЭРХЭН ЭХЛҮҮЛДЭГ ВЭ?

Өглөө ажилдаа ирээд и-мэйлээ шалгахаас эхэлдэг. Манайх 9 дүүрэг, 21 аймгийн Ахмадын хороотойгоо үргэлж холбоотой байдаг болохоор байнгын и-мэйл ирдэг.

2. ТА ЮУНААС УРАМ ЗОРИГ АВДАГ ВЭ?

Гэр бүл, үр хүүхэд, найз нараасаа урам зориг авдаг. Би их олон сайхан шавьтай. Шавь нарынхаа сайн, сайхан явж байгаад хараад тэд нараасаа үргэлж урам зориг авч байдаг. Шавь нартайгаа ихэнхтэй нь ойр байдаг, бараг л өдөр бүр ямар нэгэн байдлаар холбоо барьдаг.

3. ТАНЫ МЕНТОР ХЭН БЭ?

Дээд сургууль төгсөөд хоёрдугаар 10 жилд багшаар очиход манай сургуулийн багш Осор гэж хүн, үүний дараа Намсрайжав гэдэг эмэгтэй захирал багш байсан. Энэ хоёр хүнтэй хамт ажиллаад ажлынхаа анхны дөр, анхны хичээлүүдийг эндээс сурсан.

4. ХЭРЭВ ТА МЕНТОР БОЛ СУРАЛЦАГЧ ТАНЬ ТАНИАС ЯМАР ЧАДВАРЫГ САЙН СУРАЛЦАХ ВЭ?

Хүмүүс үргэлж сайн сайхан зүйлийг бодож, эерэг амьдраасаа гэж би чин сэтгэлээсээ хүсдэг. Энэ зүйлийг л үргэлж шавь нартаа захидаг.

5. ӨДӨРТ ЗААВАЛ ЦАГ ГАРГАЖ ХИЙДЭГ ЗҮЙЛ ТАНЬ ЮУ ВЭ? /АЖЛААС БУСАД/

Өдөрт зав гаргаад ардын уламжлалт эмчилгээтэй холбоотой материалыг олж уншиж, цуглуулах дуртай. Одоо нэлээд зузаан материалыг олж нийлүүлж, цуглуулсан байгаа. Эмч, эмнэлгийн хүмүүс биш өөр шигээ анагаахын мэдлэг байхгүй хүмүүст сандарсан үед санаа авах, хэрэг болох болов уу гэж бодож цуглуулдаг юм.

6. ТА БИЕДЭЭ АВЧ ЯВДАГ ЮМ УУ АЖЛЫН ӨРӨӨНД ТАНЬ ТАНЬ БАЙНГА БАЙДАГ ЗҮЙЛ ЮУ ВЭ?

Биедээ гэхээсээ илүүтэй сэтгэлдээ үргэлж бодож явдаг зүйл байдаг. Өглөө болгон “Төр минь түвшин түмэн олон минь амгалан байгаасай”, эх болсон зургаан зүйл, хамаг амьтад бүгд амар амгалан байгаасай гэж байнга бодож, залбирч, явдаг. Монгол хүмүүс бүгдээрээ муу амладаггүй, муу хэлдэггүй байгаасай гэж үзэн голоосоо хүсдэг.

7. ТА ЭНЭ АЖЛЫГ ХИЙГЭЭГҮЙ БОЛ ХААНА ЯМАР АЖИЛ ХИЙЖ БАЙХ БАЙСАН БОЛ?

Би хүүхдийн арга зүйч, нийгмийн ажилтан, эмэгтэйчүүдийн байгууллага, ахмадын байгууллага гээд олон нийтийн байгууллагад ажилласаар ирсэн. Хэрэв би ийм ажил хийгээгүй байсан бол одон оронч юм уу тиймэрхүү сэдвүүд надад сонин байдаг. Гэхдээ би насаараа дуртай ажлаа хийсэн гэж боддог.

8. ТА ХАМГИЙН АНХ ЯМАР АЖИЛ ХИЙЖ, ХЭДЭН ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВЧ БАЙСАН БЭ?

1972 онд багшаар ажилд ороод, дээд мэргэжлийн багш эхний жилдээ 540 төгрөг авдаг байсан. Ингэж амьдралын гараагаа эхэлж байлаа.

9. ТАНЫ ХАРИУЦДАГ ЧИГ ҮҮРЭГ ЮУ ВЭ?

Миний хувьд өдөр тутмын бичиг хэрэг хариуцаж ажилладаг. Ахмадын хороодоос ирсэн бичиг баримт, и-мэйл-г шалгах, илгээх мөн хүрэлцэн ирж байгаа ахмадуудаа хүлээн авч уулзах, санал хүсэлтийг нь сонсох, асуудлыг нь шийдэх гээд нарийн бичгийн даргын ажлаа гүйцэтгэдэг.

10. ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Одоо бол сонгуулийн ажил дээр төвлөрч  ажиллаж байна. Нэр дэвшигчийн сонгуулийн ажил тухайн аймгийн ахмадын хороон дээр ямархуу түвшинд байна, хэрэгжилт хэр явж байгаа мэдээг байнга авч сул байгаа газруудаа шахаж ажиллаж байна. Аймгуудын ажлын идэвх их сайн байгаа шүү. 

МОНГОЛ АРДЫН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх