Ч.Уранхолбоо: ТҮЦ-ийн эгчтэйгээ очиж уучлалт гуйна

  • 0
  • 140
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Э.Бат-Эрдэнэ, Ч.Уранхолбоо нар өнгөрсөн даваа гарагт хүнсний дэлгүүр ТҮЦ-үүдэд шалгалт хийсэн. Ингэхдээ цагаан самар, алибаба гэх бүтээгдэхүүнийг "танихгүй" худалдагчдад хатуу үг хэлсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байсан. Тэгвэл дээрх үйлдэлдээ Ч.Уранхолбоо уучлалт гуйжээ.

Тэрбээр "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газар"-ын даргын үүргийг нэг өдөр орлон гүйцэтгэлээ. Бяцхан үрсийнхээ төлөө энэ өдрийг зориулан ажиллахдаа туйлын тааламжтай байлаа. Хүүхэд эрхэм хэрэглэгч Аяны хүрээнд иргэн хүнийхээ хувиар эх хүнийхээ хувиар энэ байгууллагатай хамтран ажиллаа.

Ихэнхдээ иргэд бид төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хүнд суртал ихтэй гэж харж дүгнэдэг бол яг дотор нь ороод ажиллахад үнэхээр төсөөлснөөс өөр байлаа. Ямар ажил хэрэгч, хичээнгүй, боловсролтой,завгүй ажилдаг хамт олон бэ гэдгийг мэдэрч, бахдан суулаа

Мөн өнөөдөр миний бие ШӨХТГ-ын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалттай танилцснаас гадна Хүүхэд эрхэм хэрэглэгч аяны хүрээнд хүүхдийг аюулгүй тээвэрлэх, болзошгүй эрсдлээс сэргийлэх, хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдал, стандарт горимд нийцүүлж ажиллаж буй эсэх, хүүхэд хамгаалах төвүүдийн хүүхдэд ээлтэй орчин бүрдсэн эсэх зэрэг хүүхэд болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр хяналт, шалгалт хийж ажиллалаа. Энэ дунд E-март худалдааны төв, Тэнгэр худалдааны төв, мөн түргэн үйлчилгээний цэгүүд болон бусад дэлгүүрүүд багтсан болно.Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн гарах нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй." гэлээ.

Цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд миний бие өөрийн хийж чадах үйл хэрэг бүхэнд идэвхийлэн оролцож, дэмжин ажиллахаа мэдэгдэж байна. Нэг өдрийн хугацаанд олон зүйлийг мэдэх, өөрийн чадлаараа туслах боломж олгосон ШӨХТГ-ын хамт олондоо гүн талархал илэрхийлье." гэлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх