ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Сонгуулийн хар машинаар “сонгогчийн саналыг хууль бусаар өөрчилж, төрийн эрхийг авсан” гэх хэрэгт ТЕГ-аас шалгагдаж байсан иргэн Г.Ган-Очирыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн тухай бид өмнө мэдээлсэн.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Иргэн Г.Ган-Очирыг цахим орчинд хуурамч мэдээлэл түгээсэн, залилан хийсэн байж болзошгүй” гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа. Тухайн иргэн оршин суугаа хаягтаа байхгүй, олдохгүй байгаа учир иргэдээс мэдээлэл авах үүднээс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байна” гэв.