ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага, чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Ганзоригийн Ганхуягийг өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Монголын үндэсний бөх, чөлөөт бөхөд шуугиулж, гялалзаж явсан тэрбээр 2001 онд улсын начин, 2004 онд Ерөнхийлөгчийн зарлигаар улсын харцага цол хүртсэн.
Мөн 2004 онд улсын заан Ц.Магалжаваар, 2006 онд улсын харцага Л.Пүрэвжаваар тус бүр тав давж, үнэн зоригт чимэг авсан юм.