УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчин, бэлгийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг хэргүүдэд холбогдоод буй. Тодруулбал, Цахиур эрэн сурвалжлах нэвтрүүлгийн эхний дугаар цацагдсаны маргааш буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас Ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгаж эхэллээ.
Уг хэргийн хүрээнд хоёр цуврал нэвтрүүлэгт оролцон, ярилцлага өгсөн гурван гэрч, зургаан хохирогч, нийт есөн эмэгтэй цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөөд байгаа юм. Харин уг хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг цагдаагийн байгууллагаас “тайлбар мэдүүлэг өг” хэмээн удаа дараа дуудсан ч ирэхгүй байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдээд байсан юм.
Тэгвэл баттай, албан эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар цагдаагийн байгуулагад ирж, мэдүүлгээ өгчээ. Өөрөөр хэлбэл, хэргийн бүх оролцогч нараас цагдаагийн байгууллага тайлбар мэдүүлэг авч дуусаад байгаа юм байна.
Уг мэдээлэлтэй холбоотой дараах нийтлэлүүдийг санал болгож байна.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл
Цахиур: “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл-2”
“Хүүгийнх нь асрагчаар ажилладаг байхад Ц.Анандбазар намайг хүчиндсэн”
Ц.Анандбазарыг хүчирхийлэл үйлдэж байхад хараад зогсож байсан Б.Баян-Очир ШЕЗ-ийн гишүүн болохоор нэрээ дэвшүүлжээ
Хүчирхийллийг хараад зогсож байсан хуульч Б.Баян-Очир гэж хэн бэ?
Г.Загдаа, Ц.Анандбазар нарын ижил болон ялгаатай байдал