Флорида муж трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн спортод оролцохыг хориглолоо

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

АНУ-ын хэд хэдэн муж траснжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн спортод оролцохыг хориглоод байгаа билээ. Тэгвэл хамгийн сүүлд Флорида муж энэхүү арга хэмжээг авсан байна. Флорида мужийн захирагч Рон ДеСантис өнгөрсөн мягмар гарагт (2021.06.01) тэрхүү шийдвэрийг  хууль болгон баталсан аж. ДеСантис тус хуулийг батлахдаа “Бид тэмцээний тэгш, шударга байдлыг хамгаалах нь чухал зүйл хэмээн үзэж байна” гэжээ

Шинээр баталсан хуулиар төрсний гэрчилгээ дээр нь эр хүйстэй гэж бүртгэсэн тамирчид зөвхөн эрэгтэйчүүдийн тэмцээнд оролцох боломжтой аж. Харин эмэгтэй тамирчид эрэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглоогүй юм. ЛГБТ хөдөлгөөний идэвхтнүүд тус шийдвэрийг ялгаварлан гадуурхсан хууль хэмээн шүүмжилсэн байна.

Энэхүү шийдвэрийг дэмжигч хүмүүс трансжендер эмэгтэй тамирчид бие физиологийн хувьд биологийн эмэгтэй тамирчдаас давуу талтай гэж үзсэн аж. Ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн тус хууль хэрэгжиж эхлэх юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх