"Спутник вакцин ирээгүй учир вакцин хийлгэсэн иргэдээс хүлээцтэй байхыг хүсье"

  • 0
  • 131
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр тайлбарлалаа.

Тэрбээр "Спутник вакцины 20,000 тунг Засгийн газар оруулж ирээд 55-аас дээш насны иргэдийг дархлаажуулсан. Гэвч тус вакцины хоёрдугаар тун одоогоор ирээгүй байгаа бөгөөд хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Вакцин үйлдвэрлэгчийн зүгээс хоёрдугаар тунг 21-90 хоногийн дотор тарихыг зөвлөсөн бөгөөд энэ хугацаанд хоёрдугаар тунг нийлүүлнэ гэсэн мэдээллийг өгч байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчийн зүгээс 90 хоногтоо багтаж ирнэ гэсэн мэдээлэл байгаа. Тийм учраас спутник вакцины 20,000 тун хийлгэсэн иргэд маань хүлээцтэй хандаарай. Ирснийх нь дараа Эрүүл мэндийн яамнаас тодорхой зохион байгуулалттайгаар ажиллана" гэв. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх