Допингтой холбоотой зөрчил гаргасан гэх 38 бөхийн нэрийг ирүүлэхийг прокурорын байгууллагаас шаардав

  • 0
  • 131
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Нийслэлийн Прокурорын газарт шаардлага хүргүүлжээ. 

Тодруулбал, уг холбооноос допингтой холбоотой  зөрчил гаргасан гэх 38 бөхийн нэрийг зургаадугаар сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-нд ирүүлэхийг шаардсан байна. 

Шаардлагад "Монголын Үндэсний Бөхийн Холбооноос таны нэр дээр 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр №01/72 тоот “Допингтой холбоотой хэргийн талаар” тодруулга авахаар албан хүсэлт хүргүүлсэн бөгөөд 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр МҮБХ-ны ээлжит бус Их Эе хурал болж өндөрлөлөө.

Их Эе хурлаас Авилгатай Тэмцэх Газар шалгаж, танай байгууллага хяналт тавьж ажилласан “... Допингтой холбоотой 38 бөхийн зөрчил...” гэсэн одоогоор хаагдаад байгаа эрүүгийн тоот хэргийн талаарх шаардлага хүргүүлэхийг хуралд оролцогсдын 100%-ийн саналаар шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийн дагуу гаргаж байгаа шаардлагаар дээрх зөрчил гаргасан гэх 38 бөхийн нэрийг 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-нд ирүүлэх, хэргийн мэдээллийг зохих хуулийн хүрээнд гарган өгөхийг шаардан гомдол гаргаж байна.
 
Хэрэв энэхүү албан шаардлагын хариуг заагдсан хугацаанд ирүүлэхгүй бол дээд шатны байгууллагад хандах, тэмцлийн бусад хэлбэрт шилжихийг хуралд оролцогсод анхааруулсаар байна" хэмээн бичжээ. 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх