Үйлдвэрийн аргаар боловсруулсан зөгийн балыг “ХИЙМЭЛ ЗӨГИЙН БАЛ“ гэсэн шошгоор өөрчилнө

  • 0
  • 99
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Хэрэглэгчээс хиймэл орцтой, үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг "ЗӨГИЙН БАЛ" гэж нэрлэн худалдаалсан гэх гомдлыг ШӨХТГ-т тавдугаар сарын 27-ны өдөр ирүүлжээ. Энэ дагуу өнгөрсөн сарын 28-нд хяналт, шалгалт хийжээ. Энэ асуудал Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2.2- т заасны дагуу хэрэглэгчийг төөрөгдүүлж, үйлдвэрлэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон тул үйлдвэрлэгчийг таван саятөгрөгөөр торгож, лангуунаас тус барааг татуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.

Энэ дагуу хиймэл, үйлдвэрийн аргаар боловсруулсан "ЗӨГИЙН БАЛ" хаяг шошгоо "ХИЙМЭЛ ЗӨГИЙН БАЛ" гэсэн хаяг шошгоор өөрчлөх болсноо “Газар шим” компани мэдэгджээ.

Arslan.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх