Г. Ган-Очирыг эрэн сурвалжилж байна

  • 0
  • 107
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Ардчилсан намын 4:11 уулзалтын үеэр санал тоолох хар машиныг хакердсан хэмээн олон нийтэд мэдээлж байсан Г.Ган-Очирыг цагдаагийн  байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. Тэрээр санал тоолох хар машины IT инженерээр ажиллаж байхдаа "сонгогчийн саналыг хууль бусаар өөрчилж, төрийн эрхийг авсан" хэрэгт холбогдон, шалгагдаж буй иргэн юм.

Тухайн үед Г. Ган-Очир мэдээлэхдээ: "2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай. Намын болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байгаа. Монгол Улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон.  Уг хэрэгт МАН-ын удирдах албан тушаалтан, СЕХ-ны хар машиныг хариуцаж ажилладаг IT инженер, мөн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П. Нүрзэд, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д. Пүрэвдаваа нар хамаатай" гэж мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх