Э.Даваажамц 1500 км зайд гүйх бэлтгэлээ гурван сарын хугацаанд хийжээ

  • 0
  • 135
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр өнөөдөр гараанаас гарсан залууг Э.Даваажамц гэдэг. Тэрээр  Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч цолтой.

Э.Даваажамц 1500 км зайд гүйх бэлтгэлээ гурван сарын хугацаанд хийжээ. Өдөрт 35-40 км гүйж, долоодугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Сүхбаатарын талбайд барианд орохоор тооцоолжээ. Энэ хугацаанд  цэргийн дүрэмт хувцастайгаа гүйнэ. Ямар ч дүрмийн зөрчилгүй хувцаслаад явах аж.

Түүнтэй хамт Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч Б.Золбоо болон тогооч, жолооч нар хамт явах юм.  Э.Даваажамц дунд сургуулийн сурагч байхдаа гүйлтийн спороор хичэээллэдэг байжээ.  

Ахлах ахлагч Э.Даваажамц Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйнэ

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх