Монгол Улс тусгай үүргийн нислэгээр нийт 29,334 иргэнээ татан авчээ

  • 0
  • 111
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны тадугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд нийт  93 орноос 36,145 иргэн эх орондоо иржээ. Үүнээс 182  удаагийн тусгай үүргийн нислэгээр 29,334, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,811 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.

Өнгөрөгч тавдугаар  сард 14 удаагийн нислэгээр 1,505 иргэнээ татан авсан бол энэ сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөөд байна гэж УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБААС МЭДЭЭЛЛЭЭ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх