ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
"Туул" голд автомашин сууж, хоёр иргэн голд урсаж, осолдсон байж болзошгүй талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын “Өлийн гарам” гэдэг газар зургаадугаар сарын 1-ний 23:00 цагийн орчим “Туул” голд автомашин сууж, хоёр иргэн голд урссан байж болзошгүй дуудлага өнөө өглөө ОБЕГ-т иржээ. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 06:40 цагт осол болсон газарт очиж авран хайх ажиллагаа эхлээд байна.