ЭМЯ: 8610 хүнээс шинжилгээ авахад 790 шинэ тохиолдол батлагдлаа

  • 0
  • 90
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8610 хүнээс шинжилгээ авахад 790 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 59229 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 681 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 109 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4580 иргэн байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-2403
  • Хүндэвтэр-1613
  • Хүнд-448
  • Маш хүнд- 116 хүн байна.

Энэ хугацаанд 327 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 50763 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд долоон хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 283 болсон байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх