Увс аймагт тогтоосон хязгаарлалтын хугацааг зургаадугаар сарын 3-н хүртэл сунгалаа

  • 0
  • 119
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Увс аймгийн Онцгой комиссоос коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор тогтоосон хязгаарлалтын хугацааг сунгажээ.

Тодруулбал, КОВИД-19 цар тахлын идэвхтэй голомт сумдад үүссэн, халдварын эрсдэл өндөр, тохиолдол буурахгүй байгаатай учир тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болсон байна. Иймд 2021 оны зургаадугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банкны үйл ажиллагаа, хурим найр, хурдан морины уралдааныг тус тус хориглолоо.

 

 

Эх сурвалж: Увс аймгийн Онцгой комисс

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх