Д.Энхбатын ард Ц.Элбэгдорж байгааг батлах баримт гарч ирсэн үү

  • 0
  • 102
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Нисдэг тэрэг хөлөглөн орон нутагт сонгуулийн сурталчилгаагаа хийж яваа ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын санхүүжүүлэгч нь хэн бэ гэсэн асуултад хариулт хайж байгаа хүмүүс олон байна. “Ямар ч мөнгөгүй учраас хамгийн хямд төсөр аргаар сурталчилгаагаа хийнэ” гэж мэдэгдэн сонгуулиа эхлүүлсэн хүнийг нисдэг тэрэг хөлөглөж явааг нь хараад хардах нь ч аргагүй биз

Тэгвэл 2013 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдрийн нэр дэвшигч Д.Энхбатыг орон тооны бус зөвлөхөөрөө томилох зарлиг гаргаж байсан гэхээр эндээс “уншигдах” зүйл бас байна

Энгийнээр бодоход ямар ч мөнгөгүй хүн сонгуульд өрсөлдөнө гэж байхгүй. Тэгэхээр “Ард түмний Ерөнхийлөгч байна” гэж ярьж яваа Д.Энхбатын ард Ц.Элбэгдорж байгаа бол тэр яагаад ч “Ард түмний Ерөнхийлөгч” байж чадахгүй, Ц.Элбэгдоржийн утсан хүүхэлдэй л байх бус уу

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх