ЭМЯ: 769 хүнээс халдвар илэрч, 5 хүн нас барлаа

  • 0
  • 134
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

ЭМЯ-наас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.05.28-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 8600 орчим  хүнд шинжилгээ хийхэд 769 сорьцод шинээр коронавирусын халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд дотоодын халдвар бөгөөд үүнээс, дотоодын халдвар 768, эрүүл мэндийн нэг ажилтан халдвар авчээ. Нийт 167 эрүүл мэндийн ажилтан ажлын байран дээрээсээ халдвар авчээ. Улаанбаатарт 681, хөдөө орон нутагт 87 тохиолдол бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 5 хүн нас барлаа. Ингэснээр 268 хүн коронавирусийн улмаас нас барлаа. 66 настай эрэгтэй тавдугаар сарын 20-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 53 настай эмэгтэй тавдугаар сарын 24-нд онош батлагдсан, 90 настай эмэгтэй тавдугаар сарын 25-нд онош нь батлагдсан, 88 настай эмэгтэй тавдугаар сарын 28-нд онош батлагдсан,  47 настай эрэгтэй тавдугаар сарын 24-нд онош нь батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа.

Улсын хэмжээнд нийтдээ 571  хүн эдгэрч гарсан бөгөөд нийт эдгэрэлтийн тоо 493520 болжээ.

Хөдөө орон нутагт бүртгэгдсэн 87 тохиолдлын тоог задалбал:

-Орхон аймагт – 41

-Хөвсгөл аймагт-1

-Хэнтий аймагт-2

-Дорнод аймагт-5

-Дорноговь аймагт-3

-Өвөрхангай аймагт-4

-Говь-Алтай аймагт-2

-Булган аймагт - 9

-Төв аймагт - 7

-Архангай аймагт - 1

-Ховд аймагт – 11 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 4345 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2198, хүндэвтэр 1554, хүнд 467, маш хүнд 126 хүн байгаа юм. Харин гэрийн хяналт тусгаарлалтад 2665 хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд вакцинжуулалтад 79856 хүн хамрагдлаа. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 1.4 сая иргэн хамрагдсан бол хоёрдугаар тунд 1.107.178 хүн хамрагдаад байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх