Гавьяат тамирчин М.Уранцэцэгт хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

  • 0
  • 126
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргалаа.

Ерөнхийлөгчийн зарлигын дагуу төрийн одон, медаль гардуулах ёслол энэ сарын 29-ны өдөр болох юм. Энэ өдөр шагнал хүртэгсдийн дунд Жүдо бөхийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн алт, хошой хүрэл медальт Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг багтаж байгаа аж. Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх