Хэнтий аймагт гарсан түймэрт 2800 га талбай шатжээ

  • 0
  • 119
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Хэнтий аймгийн Дадал сумын Агц багийн “Түмэн хоньт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 340 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлага хүлээн авчээ. Тус дуудлагыг 25-ны өдрийн 17:00 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287 дугаар анги, Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Онон Балжийн байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллаж өчишдөр буюу 26-ны өдрийн 14:30 цагт галыг унтраан Хилийн 0287 дугаар ангийн штабын даргад хүлээлгэн өгсөн байна. Уг түймэрт нийт 2800 га талбай өртөж шатжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх