БНАСАУ Мүн, Байден нарын дээд хэмжээний уулзалтын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна

  • 0
  • 111
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын өнгөрсөн долоо хоногт хийсэн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар БНАСАУ одоогийн байдлаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Вашингтоны цагаар баасан гарагт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр орны удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд БНАСАУ-тай дипломат шугамаар холбоо тогтоохоор тохиролцсон юм. Мөн Ж.Байден АНУ-аас БНСУ-д суугаа Элчин сайдаар ажиллаж байсан Сун Кимийг БНАСАУ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилсон талаар мэдэгдсэн нь Вашингтон Пёньянтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг илэрхийлжээ.
 
Харин өнөө өглөөний байдлаар “Rodong Sinmun” сонин, Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ тэргүүтэй БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээд хэмжээний уулзалтын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна “KCNA” агентлагийн хувьд баруун хойд нутгийн Самжион хот дахь мод тарих төслийн тухай, эрх баригч намын “Rodong Sinmun” сонин халдварын эсрэг гаргаж буй хүчин чармайлтын талаар мэдээлсэн боловч дээд хэмжээний уулзалтын талаар огт дурдаагүй байжээ.
 
 
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх