Нийслэлийн дулаан хангамжийн шугам тоноглолд энэ зун хийх засварын график гарган, дулааны гол шугам, сүлжээг есөн хэсэгт хуваан тэг зогсолт хийж, 21 байршилд шугам, сүлжээний засвар, шинэчлэл, шахалт хийхээр төлөвлөжээ. Дулааны шугамын зогсолтын графикт хугацаатай уялдуулан инженерийн хангамжийн байгууллага их, урсгал засварын ажлаа хийж гүйцэтгэснийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ.
2020-2021 оны өвлийн их ачааллын үед давхардсан тоогоор 35.926 шугам тоноглолд үзлэг хийн, 1082 зөрчлийг арилгажээ.
Улаанбаатар хотын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр, инженерийн хангамжийн байгууллага, Улаанбаатар хотын ЗАА-ны харьяа газар нийт 998 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Мөн инженерийн хангамжийн байгууллага, бусад холбогдох газрын хэрэгжүүлэх ажлын жагсаалт гаргаж, энэ оны инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжилтийг хянаж, энэ оны есдүгээр сарын 1-ний дотор зохион байгуулах аж.