Төрийн дээд, одон медаль хүртсэн иргэдийн шагналыг гардуулжээ

  • 0
  • 92
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, Баян-Өлгий аймгийн нэр бүхий иргэдэд төрийн дээд одон, медаль хүртээжээ. Энэ удаад тус аймгийн 85 иргэнийг "Хөдөлмөрийг гавьяаны улаан тугийн одон", 3 иргэнийг "Цэргийн гавьяаны улаан тугийн одон", 253 иргэнийг "Алтан гадас" одон, 8 иргэнийг "Цэргийн гавьяаны одон"-гоор, 69 хүнийг "Хөдөлмөрийн хүндэт медаль", 2 иргэнийг "Цэргийн хүндэт медаль"-аар тус тус шагнажээ.

"Ковид-19" цар тахлын хөл хорионы улмаас Цагаан сар, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Наурыз баяр, Монгол цэргийн өдрийн баярын үеэр дээрх шагналуудыг эздэд нь гардуулж чадаагүй бөгөөд өчигдөр УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Жандос, аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан нар гардуулан өгч, баяр хүргэлээ.   

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх