Сүүлийн 24 цагт коронавирусийн 630 тохиолдол шинээр илэрлээ

  • 0
  • 91
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 5849 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 630 тохиолдол шинээр бүртгэгджээ. Шинэ тохиолдлын 581 нь нийслэлд, хөдөө орон нутагт 49 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Орхон аймагт 5, Сүхбаатар аймагт 15, Төв аймагт 3, Өвөрхангай аймагт 2,  Архангай аймагт 3, Булган аймагт 14Завхан аймагт 2, Говь-Алтай аймагт 4Увс аймагт  тохиолдол тус тус бүртгэгдсэн.

 

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 53100 боллоо. Сүүлийн 24 цагт 410 хүн эдгэрсний 240 нь эмнэлгээс, 170 нь гэрийн эмчилгээнээс гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 46748 болж байна. 

Харин коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 5 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 253 хүн эндээд байна.

Одоогоор эмнэлэгт коронавируст халдвартай 4243 хүн эмчлүүлж байгаагаас 122 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсээс 509 нь хүнд, 1403 нь хүндэвтэр, 2209 нь хөнгөн гэж оношлогджээ.

  

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх