У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа

  • 0
  • 99
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ СЕХ-ноос өнөөдөр /2021.05.24/ авлаа. Ингэснээр тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлэх боломжтой болж байна.

 

СЕХ-ны энэ сарын 7-ны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нарыг нэр дэвшигчээр бүртгээд байгааг тус хорооны дарга П.Дэлгэрнаран үнэмлэх гардуулах үеэр онцлов. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд МАН-ын сонгуулийн Ерөнхий менежрийн үнэмлэх гардуулав.

 

Нэр дэвшигч У.Хүрэлсүх, “Монгол Улс Ерөнхийлөгчийн сонгуулиа хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг монголчууд төдийгүй дэлхий нийт харж байгаа. Энэ сонгуулийг ил тод, нээлттэй, шударга зохион байгуулах нүсэр их ажлыг хариуцаж буй СЕХ-ны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 7-ны 23.59 цаг хүртэл үргэлжилнэ. Нэр дэвшигчид сурталчилгаандаа цахим хуудас ашиглах тохиолдолд түүнийгээ энэ сарын 27-ноос өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх ёстой.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх