“Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулахаар төлөвлөжээ

  • 0
  • 89
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

“Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулахаар төлөвлөжээ.

 

“Өглөөний гудамж” нь үнэгүй WiFi-тай бөгөөд өглөөний 6.00-9.00 цагийн хооронд дугуйн болон бусад эко тээврийн хэрэгслийг дэмжих, урлаг, спортын үйл ажиллагаанд хамрагдах, гудамжны номын сангаар үйлчлүүлэх боломжтой. 

 

Мөн төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахыг “Өглөөний Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэх тухай Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр танилцуулсан юм.

 

Гаднын улс оронд олон үйлчилгээ үзүүлдэг томоохон гудамжнууд байдгийн жишгээр нийслэлд өглөөний гудамж байгуулж, иргэдэд тав тухтай үйлчилгээ үзүүлэхэд анхаарахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэг болгож, “Өглөөний Улаанбаатар” төслийг дахин шинэчлүүлэхээр буцаав.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх