Улсын хэмжээнд вакцинжуулалтын эхний тун 88.6 хувьтай байна

  • 0
  • 98
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Улсын хэмжээнд өчигдөр буюу 23-ны байдлаар, “Ковид-19”-ийн эсрэг вакцины эхний тунд 1830623 хүн буюу 88.6 хувь нь, хоёрдугаар тунд 773940 хүн буюу 37.5 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.6 хувь буюу 939951 хүн нэгдүгээр тунд, 62 хувь буюу 590874 хүн хоёрдугаар тунд хамрагджээ. Орон нутагт нэгдүгээр тунг 89067 хүн, хоёрдугаар тунг 185066 хүн тариулаад байна.

Вакцины нөөцийн хувьд Монгол Улсын Засгийн газар шаардлагатай 4 сая 300 мянган тунг бүрэн татан аваад байгаа аж.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх