Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 159 зөрчил илрүүлжээ

  • 0
  • 142
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд /2021.5.22-23/ нийт 579 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 399 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас нийслэл, орон нутагт найман хүн гэмтэж, орон нутгийн замд таван хүн нас барсан байна. Тодруулбал,

  • 2021 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 09.00 цагийн орчим Хэнтий аймагт А жолоочтой суудлын автомашин, явган зорчигч мөргөж явган зорчигч,
  • Мөн 22-ны 10.00 цагийн орчим Баянхонгор аймагт Д жолоочтой бага оврын ачааны автомашин, хүүхэд мөргөж,
  • Тавдугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчим Төв аймагт автомашин онхолдож жолооч,
  • Мөн өдрийн 22:00 цагийн орчим Хөвсгөл аймагт мотоцикл онхолдож жолооч, 23:00 цагийн орчим Орхон аймагт суудлын автомашин онхолдож, зорчигч нас барсан байна.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 105, Орон нутагт 54, Улсын хэмжээнд 159 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч нь гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх