Сүүлийн хоногт 25,084 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунд хамрагджээ.

  • 0
  • 128
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Сүүлийн хоногт 25,084 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунд хамрагджээ.

Тодруулбал, Улаанбаатарт 12,885, орон нутаг 12,199 хүн вакцинд хамрагдсан байна.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан хүний тоо 1,830,623 болов. Энэ нь хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны 2,067,292 иргэний 88.6 хувийг эзэлж байна. Үүнээс 775,940 хүн буюу 37.4 хувь бүрэн тунгаа хийлгэжээ.

Улаанбаатар хотын хувьд 939,951 иргэн вакцинд хамрагдсанаас 590,874 нь буюу вакцин хийлгэх ёстой нийт иргэдийн 62 хувьд хүрлээ.

Улаанбаатар хотын вакцинжуулалтын явц /дүүрэг тус бүрээр/:

Харин хөдөө орон нутагт 890,672 хүн буюу 79.9 хувь нь вакцины эхний тунгаа хийлгээд байна. Үүнээс 185,066 хүн буюу 16.6 хувь нь бүрэн тунгаа хийлгэжээ.

Орон нутгийн вакцинжуулалтын явц /аймаг тус бүрээр/:

Вакцинд хамрагдсан иргэдийг нас бүлгээр нь харвал 25-29 насны иргэдийн идэвх хамгийн сул байгаа буюу дээрх насны иргэдийн 79.9 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэжээ.

Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн нас бүлгээр нь авч үзвэл:

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх