ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Хамт хоносон эрэгтэйгээ хутга тулган дээрэмдээд зугтсан гэх хэрэг өчигдөр /2021.05.21/ гарсан тухай хэвлэлд мэдээлжээ. Энэ тухай эх сурвалжаас тодруулахад, “Хохирогч 24 настай С нь хамт хоносон эмэгтэй нь өглөө гарахдаа хутга тулган сүрдүүлж, биед байсан 350.000 төгрөгийг нь дээрэмдээд зугатсан гэх агуулгатай өргөдлийг цагдаагийн байгууллагад өгсөн” гэв. Хохирогч нь тухайн эмэгтэйтэй цахим ертөнцөөр танилцсан гэх мэдээлэл байна.
Хэрэг болсон гэх газраас хутга, хэрэглэсэн бэлгэвчийг олж, өдгөө хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.