ХҮН АМ ИХТЭЙ ТАВАН СУМЫН ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЯВЦАД АЙМГИЙН МХГ-ААС ХЯНАЛТ ТАВИНА

  • 0
  • 132
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Өвөрхангай аймагт хийгдэж буй коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагаанд МХЕГ-ын холбогдох чиглэлийн хяналтын улсын ахлах байцаагчид хяналт шалгалт хийж, үнэлгээ дүгнэлт өгөн мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Тус аймгийн тухайд тавдугаар сарын 24-ний өдрөөс вакцины II тунд иргэдийг хамруулж эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас вакцинжуулалтын үйл ажиллагаанд УОК-ын даргын 2021 оны 05 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үндэсний төлөвлөгөө”, МХЕГ-ын даргын 2021 оны А/03 дугаар тушаалаар батлагдсан ” Монгол Улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакциныг улсын хилээр нэвтрүүлэх, хадгалах, түгээх, дархлаажуулах үйл ажиллагаанд хяналт тавих түр заавар”-ын дагуу хяналт шалгалт хийгдэнэ.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, вакцинжуулалттай холбоотойгоор аймгийн Эрүүл мэндийн газарт зөвлөмж хүргүүлэх, хамтран ажиллах, түүнчлэн аймгийн хэмжээнд хүн ам ихтэй таван суманд хийгдэж буй вакцинжуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт чиглэл болголоо.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх