Сэлбэ голын эрэгт хүүхэд, залуус, өндөр настнууд амарч суух саравч барьж байна

  • 0
  • 65
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэдийн санал хүсэлтийн дагуу "Тавантолгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Сүхбаатар дүүрэг дэх хэсгийн Хяналтын ажилтнууд тухайн хорооны оршин суугчидтай хамтран Сэлбэ голын эрэгт хүүхэд, залуус, өндөр настнууд амарч суух саравч барих ажлыг эхлүүллээ.
 
Гэр хороололд амьдардаг хүмүүст амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх нөхцөл боломж тэр болгон байдаггүй. Тэгвэл оршин суугчдын санал хүсэлтэд тулгуурлан, тэдний өөрсдийнх нь оролцоотойгоор саравч барих ажлыг хийж гүйцэтгэж байна.

Сүхбаатар дүүрэг дэх хэсгийн 12 дугаар хороо хариуцсан Хяналтын ажилтнууд өөрсдийн хариуцсан хэсэгт хамаарах Сэлбэ голын сав дагуу хог хаягдлыг цэвэрлэсэн билээ. Тэд хог цэвэрлээд зогсохгүй Сэлбэ голын эрэгт өөрсдийн цуглуулсан хандиваар хоёр саравч барьж байгуулж байна. Мөн шар хуайс, улиас зэрэг 70 гаруй модны суулгацыг тарьж байна. "Тавантолгой түлш"-ийн залуусыг саравчаа барьж, мод тарьж байхад ойр орчмын иргэд хүйтэн ундаа, хар цай барьж ирж баярласан талархсанаа илэрхийлж модны нүх ухалцаж өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулж баярласнаа илэрхийлж байна. Тэрчлэн тэдний цэвэрлэсэн хогийг Сүхбаатар дүүргийн ТҮК-н ажилчид ирж ачихдаа, "Нийтийн эрх ашгийн төлөө байгаль эх дэлхийгээ цэвэрлэж байгаа та бүхэнд баярлалаа" гэв.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх