Улаанбаатарт 492, орон нутагт 78 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас баржээ

  • 0
  • 117
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 9,023 шинжилгээ хийх явцад 575 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 50,099 болж байгаа.

575 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд

  • 492 нь Улаанбаатар хотод
  • 78 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 865 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 43,586 боллоо.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 2,411 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт 37-70 насны зургаан хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх