Галапагос арлуудын “Дарвины хаалга” хад нуржээ

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Жуулчдын ихээр сонирхож очдог Галапагос арлуудын “Дарвины хаалга” нэртэй өвөрмөц хадан тогтоц энэ долоо хоногт нурсан талаар Эквадорын эрх баригчид зарлажээ. Тус хадан тогтоц суут эрдэмтэн Чарльз Дарвины нэрээр нэрлэсэн, хүн суурьшаагүй Дарвин арлаас 1.6 км орчим зайтай оршдог бөгөөд жуулчид болон усанд шумбагчдын зорьж очдог газар байсан юм.

НҮБ болон эрдэмтдийн өмнө нь мэдээлж байсанчлан Галапагос арлууд бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг өртөж буй газруудын нэг билээ.

Эквадорын байгаль орчны яам энэ талаар “Дарвины хаалга хадан тогтоц уур амьсгалын өөрчлөлтөөс болж нурж, өвөрмөц төрхөө алдлаа. Эрдэмтэн Чарльз Дарвины нэрээр нэрлэсэн энэ хадан тогтоц жуулчдын хамгийн ихээр сонирхон очдог газруудын нэг байсан юм” хэмээн мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх