ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтнууд Дамбадаржаагийн гүүрнээс Ар Согоотын гүүр түртэлх Сэлбэ голын ай савыг цэвэрлэжээ. Тэд өөрсдийн цахим хуудастаа "Иргэн бүр агаар, ус, хөрсний, бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" хэмээн уриалж байна.
Сэлбэ голын сав газар бол нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй, зуслан, гэр хороолол бүхий нутаг дэвсгэрт оршдог. Үүнийг дагаад байгаль орчны бохирдлын асуудал ч дагалдаж явдаг. Ялангуяа Сэлбийн ус бохирдоход Туул гол болоод төвийн усан хангамжийн худгуудад нөлөөлөх аюултай гэж мэргэжилтнүүд хэлдэг билээ. Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтнууд байгаль орчноо хамгаалж, цэвэр хотыг бүтээхийн тулд сайн үйлсэд гараа сунгацгааж байна.