Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гал түймэр гарчээ

  • 0
  • 119
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Нам даваа гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг энэ сарын 15-ны 12:40 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Хонгор сум дахь Цагдаагийн хэсгийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажилласан байна.

Галыг тавдугаар сарын 16-ны 06:15 цагт галыг цурамд оруулж, мөн өдрийн 14:20 цагт ой, хээрийн гал түймрийг унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх