ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Өчигдөр буюу 2021.05.16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэдийн санаачлагаар ЗГ-аас олгосон 300.000 төгрөгөөсөө иргэд өөрсдөө хандив цуглуулж 440.000 төгрөг хуримтлуулжээ. Тэрхүү мөнгөнөөсөө 70 ширхэг улиасны суулгац худалдан авч төв замын дагуу тус хорооны ажилтнууд "Таван толгой түлш ХХК"-тай хамтран тарьлаа. Цаашид арчилж ургуулах ажлыг тус хорооны ажилчид хариуцах юм байна.
Өмнөх удаад тусламж хэрэгтэй айл өрхүүдэд хүнсний туслалцаа үзүүлсэн бол өнөөдөр буюу 17-ны өдөр "Таван толгой түлш" компанийн ажилтнууд өөрсдийн зүгээс ахин сайн дурын хуримтлал үүсгэн, айл өрхүүдийн хашааг зостон, хаалга хээлж бусдын дархлааг дэмжих ажил өрнүүлж байна.