Худалдааны төвүүдийг тавдугаар сарын 22-нд нээнэ

  • 0
  • 103
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс хийсэн юм. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Хотын даргын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс биелэлт 87.8 хувь байна” гэв.

 “Нарантуул”, “Хархорин”, “Сандэй”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвийг тавдугаар сарын 22-нд нээнэ

Тавдугаар сарын 8-наас хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төвийн барааны тасгууд, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвийн 67, тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төв 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг  нээсэн. УОК-ын шийдвэрийн дагуу хүний хөдөлгөөн ихтэй “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг  барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Дархлаажуулалтын бүрэн тун авсан ажилтныг ажиллуулах шаардлагын хэрэгжилт 93.1 хувьтай байна. Барилгын материалын болон барааны 22 худалдааны төвд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулах, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийх шаардлагын хэрэгжилт хангалтгүй, тухайн барилгын үндсэн хийц, загвараас шалтгаалан орох, гарах хэсэгт хаалт хийгээгүй зөрчил нийтлэг байв.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх