Дархан-Уул 2035 он гэхэд гэр хороололгүй болно

  • 0
  • 54
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Өчигдөр /2021.05.12/ Дархан-Уул аймгийн удирдлагууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрөлөө сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөгөө танилцуулжээ. Дархан сум 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулж, 2035 он гэхэд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоогоо 109 мянга гаруй хүн амтай байгаагаас 300 мянгад хүргэхээр тооцоолсон байна. Энэ хүрээнд Дархан сумын 13, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 11 мянга гаруй га талбайг хамарсан шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтөд Залуус хотхон, IT парк, Их дээд сургуулиудын кампус, музей, номын сангийн цогцолбор, спорт танхим, задгай талбай, аялал жуулчлалын гудамж байгуулахаар тооцоолжээ. Тус төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг шаардлагатайг хэлж байна. Дархан сумын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, суурьшлын бүс байгуулахад эхний ээлжинд дэд бүтцийг байгуулахад нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Дараагийн шатны бүтээн байгуулалт, барилгажилтыг хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор хийх аж

Дархан сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд баригдах нэг дэд төсөл болох "Залуус Хороолол” нь нийт 11.6 га талбайг хамрах бөгөөд урьдчилсан байдлаар есөн давхар 18 орон сууцны барилга, 150 ортой цэцэрлэгийн барилгыг хоёр байршилд, 480 суудалтай сургуулийн барилга, хатуу хучилттай авто зам 2.1 км, 700 авто машины зогсоол, ногоон байгууламж 1.6 га талбайд, үйлчилгээний барилга байхаар тооцсон байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх