Засгийн газрын өнөөдрийн /2021.05.13/ ээлжит хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 6-7-нд Өмнөговь аймгийн ажилтай танилцсан тухай танилцуулгыг сонсов.
Энэ дагуу:
- Хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан "Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлж Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах
- Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч төмөр замын өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, тэдгээрийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх
- Тавантолгой-Зүүнбаян төмөр замын үлдэгдэл санхүүжилтийг ойрын хугацаанд үе шаттай шийдвэрлэж бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүлэх
- Хилийн боомтод Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах саналыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа.