ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 21:55 цагт "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Нислэгээр 126 иргэн ирсэн бөгөөд иргэдийг "Новотел”, "Ибис”, "Туушин”, "Тоёоко Инн” зэрэг зочид буудалд тусгаарлажээ.
Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.