Шил эргүүлж тоглож байгаад 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх


 

СХД-т өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, СХД-ийн 22 дугаар хороо Орбитийн ойролцоо "Манай охин өнгөрсөн 2020 оны есдүгээр сард найзуудтайгаа шил эргүүлж тоглож байгаад хүчиндүүлсэн байна” гэх гомдлыг нэгэн иргэн 2021 оны тавдугаар сарын 7-нд буюу өнгөрсөн баасан гаригт цагдаагийн байгууллагад гаргасан байна. Уг гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж, 13 настай эмэгтэй Х-г тус хороонд оршин суух 12 настай М, 15 настай Э нар хүчирхийлсэн байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, есөн сарын өмнө үйлдэгдсэн байж болзошгүй хэрэгт гомдол гаргажээ. Уг хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн аж.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх